ЯПОН ОНЦГОЙ БАЙДЛЫН ДЭГЛЭМИЙГ 5 ДУГААР САРЫН 31 ХҮРТЭЛ СУНГАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-05 01:03

Сэтгүүлчийн үг

Япон улсад коронавирусний халдварыг таслан зогсоохын тулд тогтоосон онцгой байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг 5 дугаар сарын 31 хүртэл сунгах тухай эрх баригчдын гаргасан шийдвэрийг тус улсын засгийн газрын зөвлөлдөх хорооны шинжээчид сайшаасан байна. Энэ тухай Японы Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Яшутоши Нишимура өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхий сайд Шинзо Абэ онцгой байдлын дэглэмийг энэ сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар төлөвлөж байгаа тухай ням гарагт телевизийн NHK суваг мэдээлсэн юм. Ийм шийдвэр гаргахаасаа өмнө Ш.Абэ засгийн газрын дэргэдэх зөвлөлдөх хорооны саналыг харгалзан үзнэ гэж мэдээнд дурдсан байлаа.  

Дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн Токио хот болон зэргэлдээх Канагава, Сайтама, Чиба мужууд болон Хоншю арлын баруун өмнөд нутгийн Осака, Хёго мужууд, Кюшү арал дэх Фүкүока мужид тус тус онцгой байдлын дэглэм тогтоосон юм. 4 дүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Ш.Абэ улс орон даяар 5 дугаар сарын 6-ныг хүртэл уг дэглэм үйлчилнэ гэдгийг зарласан билээ. Уг арга хэмжээний зорилго нь хүмүүс хоорондоо шууд харилцах явдлыг 80 хувиар бууруулах, 4 дүгээр сарын сүүлч, 5 дугаар сарын эхээр болдог баяруудын үеэр улс орон даяар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах явдал байв.   Одоогийн байдлаар, Япон улсад 15,7 мянган хүн коронавирусний халдвар авснаас 322 хүний биеийн байдал хүнд байгаа ба 549 хүн нас баржээ. 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-05-05 01:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?