ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛЛАА

Сэтгүүлчийн үг

АНУ, Монгол Улсын Засгийн газар хооронд Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ байгууллаа. Гэрээнд манай талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бид 3, Америкийн талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Майкл Клечески гарын үсэг зурлаа.

АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгээр байгуулсан түншлэлийн гэрээ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол Улсын хэмжээнд хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүний наймаанд өртүүлэхгүй байхад чиглэсэн тодорхой ажлуудыг хийх юм.

Манай улсын хувьд хүүхдийн эрхийг хамгаалах, хариу үйлчилгээг цогцоор үзүүлэхэд салбар дундын үр дүнтэй хамтын ажиллагааг бататгаж, хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн байж болзошгүй хүүхдийг илрүүлэх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн ажилтнууд, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүд, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар улсын байцаагчдыг чадавхжуулах, хохирогчдод шаардлагатай үйлчилгээг цогцоор үзүүлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх шаардлага байгаа.

Мөн хүүхдийг түр хамгаалах байрны хүртээмж, орчин нөхцөлийг сайжруулах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, тэдэнд үзүүлсэн үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр, хүүхэд, эцэг эх асран хамгаалагчдыг мэдээллээр хангах зэрэг томоохон ажлыг хамтран хэрэгжүүлснээр хүүхдээ бэлгийн мөлжлөг, хүүхэд худалдаалагдах гэмт хэрэгт өртүүлэхгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагчийн ойлголт хандлага нэмэгдэж, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар сайжирч, Монгол Улсын 1,3 сая хүүхдийн эрх хамгаалагдах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?