Ц.ЭЛБЭГДОРЖ АЙСУЙ

Сэтгүүлчийн үг

УОК- ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцоор харьд байгаа монголчуудаа авчрахаар болсон. Хуваарийн дагуу МИАТ- ийн онгоц өчигдөр Япон руу нисч тэндээ хоноод өнөөдөр бүртгүүлсэн иргэдээ аваад эх орондоо ирэх гэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгт багтсан хүмүүсийн дотор экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багтжээ. Тэрбээр бусад монгол иргэдийнхээ хамтаар Наритагийн буудлаас нэг цагийн өмнө сая онгоцондоо суусан байна. Цагийн өмнө нисэх цаг нь тодорхойгүй, буудал дээр хүлээж байсан бол, одоо онгоцондоо сууцгаагаад хөөрөх гэж байна гэдгийг тэнд байгаа монголчууд хэллээ. Ийнхүү эх орноосоо гарч явсан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан сарын дараа дуудуулж, даллуулсангүйгээр барахгүй дэлхийг сандаргаж буй коронавирусийн далбаан дор тусгай чиг үүргийн онгоцоор эх орондоо эргэж ирэх болж байна.Ирсэн иргэдийг шууд 21 хоног тусгаарлах юм.

Дашрамд тэмдэглэхэд холбогдох хууль хүчний байгууллагаас мэдээллийн хэрэгслээ мэдээлсэнчлэн хорих саатуулах арга хэмжээ авахгүй гэж мэдэгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?