УБТЗ-ЫН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРЫГ ШҮҮЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр өнөөдөр /2020.04.03/ шүүж байна. Шүүх хурал  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлж, яг одоо түр завсарлажээ. Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал  өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр болох байсан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өвчтэй учир оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшилсон юм.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?