ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ БАРИВЧЛАХГҮЙ

Сэтгүүлчийн үг

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гарсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл холбогдох албанаас "Шүүх дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг баривчлах тогтоол гараагүй" гэсэн хариу өглөө.

Эргэн сануулахад, "Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх үйлдэлд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Үүнээс болж зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон. Тиймээс АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улс Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байна" гэсэн мэдээллийг АТГ-аас өг ч байсан билээ. Эцэст нь тэмдэглэхэд тэрбээр маргааш тусгай үүргийн онгоцоор эх орондоо газардана.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?