Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ 20 БОЛТОЛ ХОЙШИЛЛОО

Сэтгүүлчийн үг

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.22 цагаас эхэлсэн Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн шүүх хурал хойшиллоо.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасныг хангаж, дөрөвдүгээр сарын 20-ны 10.00 цаг хүртэл хуралдааныг хойшлуулсан байна.

Хэргийг сануулбал, Зам тээврийн хөгжлийн яамны газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Г-г хэрцгийгээр зодож амь насыг хөнөөсөн.

Прокурорын зүгээс уг хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2-1 буюу хүний амь насыг харгис хэрцгийгээр хөнөөсөн хэмээн зүйлчилж ялын дүгнэлтээ үйлджээ.

Олон гэрчтэй, эзэн холбогдогч нь тодорхой уг хэргийг Б.Махбал ямар нэгэн арга саам ашиглан 20 сарын турш сунжруулсаар байгаа бөгөөд хэрвээ ирэх наймдугаар сарын 09-өөс өмнө хэргийг шүүхээр таслаагүй тохиолдолд шүүгчдэгч Б.Махбал суллагдах юм.. Өөрөөр хэлблэ таслан сэргйилэх арга хэмжээ авах боломжгүй болно гэсэн үг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?