"СИБИРИЙН ХҮЧ-2" ХИЙН ХООЛОЙН ЗУРАГ ТӨСӨЛ, СУДАЛГААНЫ АЖИЛ БОЛОН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-28 03:08

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Сибирийн хүч-2" хийн хоолойн зураг төсөл, судалгааны ажил болон ТЭЗҮ-ийг боловсруулж эхлэхийг зөвшөөрөв. Энэ тухай тэрбээр "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

"Сибирийн хүч-2" төслийн техник, эдийн засгийн урьдчилсан анализаар эдийн засгийн хувьд ашигтай, зардал багатай гэсэн эерэг дүн гарсан талаар Алексей Миллер мэдээлжээ. Энэхүү хийн хоолойн нь БНХАУ-ын баруун хэсгийн зах зээлийг хангана.

Мөн Алексей Миллер хэлэхдээ "Газпром" компани нь Зүүн Сибирьт байгаа хийн тээврийн хүчин чадлыг Оросын Европын хэсэг дэх хийн хоолойтой хослуулах асуудалтай тулгарч байгааг тэмдэглэв. "Энэ нь эргэлзээгүйгээр хоёр чиглэлд байгалийн хийн нийлүүлэлтийг хангаж, Оросын бүс нутагт хийн хангамжийн найдвартай байдлыг улам бүр нэмэгдүүлнэ" гэж тэр хэлэв.

“Газпром” компани Монголын нутгаар дамжуулан БНХАУ-руу тавих "Сибирийн хүч-2" хийн хоолой жилдээ 50 тэрбум куб м. байгалийн хий нийлүүлэх боломжтой гэв. Өмнө нь 30 тэрбум куб м, байгалийн хий нийлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарч байсан билээ.

Харин хөрөнгө оруулалтын тухайд тус компани огтхон ч санаа зовохгүй байгаа талаар мэдээлжээ. Тус компани нь 2020 онд хөрөнгө оруулалтын хөтөлбөртөө 1.08 их наяд рубль зарцуулахаар төлөвлөжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-28 03:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?