ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-28 02:58

Сэтгүүлчийн үг

 Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварлажээ. Тэрбээр халдвар авснаа өөрөө мэдэгдсэн байна.

"Сүүлийн 24 цагийн хугацаанд надад “Covid-19” өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээний хариу "эерэг" буюу халдвартай гарсан. Одоогоор би Дауннинг гудамжинд байрлах өргөөндөө өөрийгөө тусгаарласан. Гэсэн хэдий ч Засгийн газраа  үргэлжлүүлэн удирдана. Бид коронавирусийг ялан дийлэх болно" гэж тэрбээр "Twitter" хуудсандаа бичжээ. 

Их Британийн Ерөнхий сайд 55 настай юм байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-28 02:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?