ОХУ, ОЛОН УЛСЫН БҮХ НИСЛЭГЭЭ ЗОГСООЛОО

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын засгийн газар тус улсаас гарах болон орох бүх олон улсын нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ. Үүнд ердийн болон захиалгат нислэгүүд бүгд багтаж байна. Уг хориг баасан гариг буюу өнөө шөнө дундаас эхлэн тодорхойгүй хугацаатай хэрэгжихээр болжээ. Гадаадад байгаа Оросын иргэдийг эх оронд нь тээвэрлэж авчрах нислэгийг л зөвхөн зөвшөөрөх юм байна.

Лхагва гаригт ОХУ-д коронавирусийн халдварын 163 шинэ тохиолдол илэрч, нийт тоог нь 658 болгосон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бололтой. Энэ нь анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хугацаанд нэг өдрийн дотор илэрсэн хамгийн өндөр тоо юм. Өчигдөр бас тус улсад коронавирусийн халдвараар өвчилсөн хоёр хүн нас барсан нь эндэгдлийн анхны тохиолдол болжээ.  ОХУ гуравдугаар сарын эхнээс Европын Холбооны орнууд руу хийдэг нислэгүүдийнхээ тоог бууруулаад байсан юм.  Ирэх долоо хоногоос эхлэн нийслэл Москва хотын цэцэрлэгт хүрээлэн, кафе, ресторан, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргасан байна.  Түүнчлэн Оросын хууль тогтоогчид коронавирусийн хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэнд хатуу шийтгэл оноох хуулийн төсөл санаачилсан агаад долоон жил хүртэл хугацаагаар шоронд хорих шийтгэл багтсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?