ҮС ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ ТӨГС БОЛНО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-27 00:58

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 27. Баасан гариг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 3. Сугар гариг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал:  Шороо

Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-27 00:58

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?