20 ЦЭГТ 77 АЛБА ХААГЧ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТААР АЖИЛЛАЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-15 23:59

Сэтгүүлчийн үг

Өглөөний 07:00 цагт Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хооронд болон аймаг сум, сум баг хоорондын замын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан орон нутгийн авто замуудаар зорчих тээврийн хэрэгслийн жолооч нарт урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хяналт тавьж ажиллахаар аймгийн хэмжээнд 20 цэгт 77 алба хаагч ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулагдах тул тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-15 23:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?