УЛААНБААТАРААС ОРОХ, ГАРАХ БҮХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-10 02:09

Сэтгүүлчийн үг

Гуравдугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн халдвар авсан нь тогтоогдсон. 

Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. 

Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулна.

Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж УОК мэдээллээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-10 02:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?