“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” АНУ-ЫН КОНГРЕССЫН НОМЫН САНД БАЙРШЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-06 01:08

Сэтгүүлчийн үг

 Монголын эзэнт гүрний үеийн түүх төдийгүй уран зохиолын хосгүй өв болсон Монголын нууц товчоог сэтгүүлч, нэвтрүүлэгч Г.Оюунбат сонсдог хувилбараар бүтээж, АНУ-ын Конгрессын номын санд байршуулжээ.

Тэрбээр АНУ-ын "I Global" их сургуульд суралцахын сацуу "Voice of the people" дүрс бичлэгийн цуврал бүтээл, Монголын болон дэлхийн сор бүтээлүүдийг дуун хэлбэрт хөрвүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. Монголын нууц товчоо бичигдсэний 780 жилийн ойг тохиолдуулан дуун хэлбэрт оруулж, хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ-д дүрс бичлэгийн хуурцаг /CD/-нд хэвлүүлжээ.

Г.Оюунбат,  "Академич Цэндийн Дамдинсүрэн гуайн 1940 онд уран сайхны хэлбэрт оруулсан зохиолоос эх авч дуун хөрвүүлгээр бүтээсэн нь өдгөө дэлхийн номын санд хадгалагдахаар болж байна. Монголын нууц товчоо манай ард түмний хувьд маш үнэ цэнтэй. Түүнийг хэрхэн үнэлж харах нь биднээс өөрсдөөс л хамаарна. Монголын нууц товчоог түгээн дэлгэрүүлэх үйлс олон газар өрнөж байгаа ч орчин үед тоон технологи /Digital/-иор бүтээх нь илүү хүртээмжтэй гэж үзсэн. Энэхүү бүтээл АНУ-ын Конгрессын номын санд байршсанаар, монгол судлаач, эрдэмтэд уншихаас гадна сонсож, мэдрэх боломж нээгдэж байгаа ач холбогдолтой хэмээн тодотгосон.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-03-06 01:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?