БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БҮХ ХИЛИЙН БООМТЫГ 100 ХУВЬ ХААЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-14 10:39

Сэтгүүлчийн үг

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа 100 хувь хаах шийдвэр гаргалаа. Тодруулбал, маргаашаас эхлэн БНХАУ Монгол Улсын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож,  хил 100 хувь хаагдах юм. Харин хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдээ тусгай чартер нислэгээр татан авах юм.Энэ ажлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллахаар болсон байна.

Өнөөдөр онгоц сүүлийн нислэгээ хийнэ. Ингэснээр БНХАУ-ын иргэд Монгол Улсын аль ч хилийн боомтоор нэвтрэх боломжгүй болж байгаа аж.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-14 10:39

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?