Ч.САЙХАНБИЛЭГ ЗУГТААГҮЙ "МУРИЖЭЭ"

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 14:02

Сэтгүүлчийн үг

Ч.Сайханбилэг иргэншил хүссэн гэх яриа үнэн болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч буй талаар мэдээлэл хийх үеэрээ баталчихлаа. Тэрбээр Ч.Сайханбилэг зугталгүй ирээд асуудлаа шийдүүлчих байсан юм. Атал иргэншил  хүссэн байна лээ. Энэ талаар Гадаад хэргийн яамныхан мэдэж байгаа хэмээн тодотгосон.

Эргэн сануулахад, Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан. Мөн түүнийг "хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан" гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн. Гэхдээ Авлигатай тэмцэх газар түүний байршлыг нь тогтоож, хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлэхэд Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж, "2019 оны 12-р сарын 21-ний өдөр гэхэд Монголд ирнэ" хэмээн амласан ч эхорондоо ирэлгүй өдийг хүрсэн. Би зугтаагүй хэмээн цахимаар зарлаад байсан мань эр монголчуудаа муриж байгаа бололтой. Тэр ч бүү хэл иргэншил хүссэн нь батлагдчихлаа...

Ч.Сайханбилэг болон бусад нэр бүхйи нөхдийг шударга шүүхээр шүүе гэвэл хуучин эрүүгийн хуулийн "...Эх орноосоо урвах", 261-р зүйл буюу ...оргон зайлах...гэдэг заалтуудыг сэргээгээд, баривчилж авчираад эх орноос минь хулгайлсан бүхнийг нь хуу хамж хураагаад бүх насаар нь хорих л хэрэгтэй дээ...



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 14:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?