З.ЭНХБОЛД АЖЛАА ӨГЛӨӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 11:55

Сэтгүүлчийн үг

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, "Би ажлаа өгнө. Ажлаасаа чөлөөлөгднө, чөлөөлнө гэж Ерөнхийлөгч амласан учраас хүлээж авах байх гэж найдаж байна. Сонгуульд төвлөрөх гэж ажлаа өгч байна. Хаанаас нэр дэвшихээ шийдээгүй байгаа. Мөн энэ сарын нэгнээс эхлээд С.Эрдэнэ даргын орон тооны бус ахлах зөвлөх болсон. Ажлаа хийнэ. Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. Ерөнхийлөгч сонгууль дөхөж байгаа ажлаа боддоо гэсэн. Миний оронд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ. Маргаашнаас ажилдаа орчих байх. 

НДС-ийн тухайд мөнгө алга болсон үе нь С.Чинзориг сайдын үе. 2012-2016 оны үед Капитал банкинд мөнгө хийх үеэр үйл ажиллагаа эрсдэлгүй хэвийн байсан. С.Эрдэнэ ажлаа өгөөд гарсан. Н.Номтойбаярын үед хэвийн байсан.    Эрсдэл 2019 оноос эхэлсэн гэж Төв банк мэдээлээд байгаа биз. Тэр үед нь татах ёстой байсан. 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 11:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?