Ц.САНДУЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ СУНГАЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 11:12

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарын цагдан хорих таслан шийдвэрлэх хугацааг сунгах саналыг 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцжээ.

Улмаар хэргийн ээдрээ төвөгтэй байдал, шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгчдийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.Сандуйгийн цагдан хорих хугацааг 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан байна.

А.Ганбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Хашчулуун, Б.Мэргэн, М.Ариунболд нар тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан тул асуудлыг дахин хэлэлцэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулжээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жилийн хорих ял оноосон ч давж заалдсан юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 11:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?