ГУРВАН "Э" НУУЦААР УУЛЗСАН УУ?

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 10:37

Сэтгүүлчийн үг

Өчигдөр С.Эрдэнэ, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар уулзжээ. Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Шангри-Ла төвд байрлах тансаг зэрэглэлийн рестораны VIP өрөөнд С.Эрдэнэ, Н.Энхбаяр тэргүүтэй МАХНАН-ынхан цуглаж, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой видео хурал хийжээ.

Эх сурвалжийн өгүүлснээр МАХН,АН хамтарч ажиллах талаар ярилцсан агаад шинэ зохион байгуулалтанд орж улс төрийн үйл ажиллагааг явуулахаар болсон бололтой. Уулзалтанд, МАХН-ын гишүүн, Монсоник-ийн Т.Баярхүү, МАХН-ны дэд дарга Б.Тулга болон Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа нар оролцжээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 10:37

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?