ГИХГ-ЫН МЭРГЭЖИЛТЭНГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 09:44

Сэтгүүлчийн үг

Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн Б  нь “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн заналхийлсэн агуулгатай зүйлийг олон нийтийн газарт ярьснаасаа болж ажлаасаа халагджээ. Бид уг асуудлаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй холбогдон ёс зүйгүй авир гаргасан тухайн мэргэжилтэнд ямар хариуцлага тооцож байгааг асуухад “Тусгай албаныхан уг хэргийг шалгаад дуусч байгаа байх. Бид тийм ёс зүйгүй хүнийг ийм ажилд ажиллуулахгүй. Ажлаас нь нэн даруй чөлөөлнө” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй идэвхийлэн ажиллаж байхад Д.Мөрөн даргатай Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн ийм ёс бус зүйлийг ярьсан нь тэр даруйдаа тусгай албадынхны сонорт хүрсэн байна.

Уг ёс бус асуудал гаргасан мэргэжилтэн нь ГИХГ-т 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа боомтод хяналтад тавьж ажилладаг байжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-13 09:44

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?