2020 ОНЫГ “ХАРИУЦЛАГАТАЙ АЮУЛГҮЙ ТЭЭВРИЙН ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-12 16:02

Сэтгүүлчийн үг

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харьяа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ ХАБЭА-н “Ажил олгогч эздийн болон нийт ажилчдын сургалт” зохион байгуулах эрхийн гэрчилгээгээ гардан авлаа.

“Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Автотээврийн үндэсний төв болон түүний харьяа үйлдвэрийн газруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж зөвлөмж гаргах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Талууд ХАБЭА-н үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг зохион байгуулж, салбарын ХАБЭА-н ажилчдыг мэргэшүүлэх, ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг ХАБЭА-н сарын аян болон бусад төлөвлөгөөт ажлуудад хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

Автотээврийн үндэсний төвөөс 2020 оныг “Хариуцлагатай аюулгүй тээврийн жил” болгон зарлаж салбарын хүрээнд ХАБЭА-н чиглэлээр олон ажлууд хийхээр төлөвлөжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-12 16:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?