УХАНЬД ГЭРТЭЭ БҮГСЭН 10 САЯ ХҮНИЙГ ГАРГАЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-12 10:06

Сэтгүүлчийн үг

Уханьд АНУ-н вакцин Хан Жоуд Оросын вакциныг хятадын эрдэмтний боловсруулсан нэмэлттэйгээр туршиж байна. Туршилт ирэх дөрөвдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэнэ, эхний үр дүн эерэг байгаа. 10 хоногийн дараа нааштай хариу гарах байх хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн Ухань хотын шинэ дарга хоёр хоногт багтааж гэртээ бүгсэн 20 сая хүнийг шалгахаар ажиллаж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдолд бүртгэгдээд байсан хүмүүсээс 10 сая хүнийг гэрээс нь гаргажээ. Дашрамд тэмдэглэхэд, 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 2012 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 44720 болжээ. Мөн өдөр 97 хүн нас барж, нийт эндэл 1114-д хүрлээ. Шинээр нэмэгдсэн сэжиг бvхий 7333 өвчтөнийг эмнэлэгт шинжилж байгаа юм байна.Zanda Zanda-н зураг.

 


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-02-12 10:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?