МОНГОЛЫН ИРГЭД ЗОРЧИЖ ЯВСАН АВТОБУС ОСОЛДЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-27 13:48

Сэтгүүлчийн үг

Монголоос Казахстан руу зорчигч тээвэрлэж явсан автобус Алтайн хязгаарт осолдсон тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны тус бүс нутгийг хариуцсан газар ням гарагт мэдээлжээ.

Аврагчдын мэдээлснээр, автобусанд 47 хүн байсны 45 нь Монголын иргэд, үлдсэн хоёр нь жолооч байжээ. Уг автобус Косихинск дүүргийн Контошино тосгоны Р-256 дугаар хурдны замын 249 км-т замын хажуугийн гуу руу унаж осолдсон байна.

Онцгой байдлын яамны яамнаас мэдээлснээр, зорчигчид бэртэж гэмтээгүй байна. Тэднийг хурдны замаар явж байсан автобусанд суулган ойролцоох зочид буудалд хүргэжээ. Аврагчид автобусыг трактор, бульдозероор цасан хунгараас татан гаргасан байна. Үүний дараа автобус рейсээ үргэлжлүүлжээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-27 13:48

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?