ЦАХИЛГААН АВТОБУСАНД НАЙМАН ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГЛӨӨ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 16:36

Сэтгүүлчийн үг

Агаарын бохирдлыг буруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг түлхүү ашиглах бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжид БНХАУ-аас оруулж ирсэн 10 автобусыг туршиж эхлээд байгаа юм. Туршилтыг шулуун замд явуулж байгаа бөгөөд цаашид аль чиглэлд явуулах нь тодорхой болох ажээ.

Тус цахилгаан автобус нь бүрэн цэнэгтэй үедээ дулааны улиралд 200 километр явах боломжтой бөгөөд гурван сарын хугацаанд туршиж үзээд дүгнэлт өгөх гэнэ. Автобусыг зориулалтын цэгт 15-20 минутад бүрэн цэнэглэх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд -50-60 градуст хэвийн ажиллах боломжтой ажээ. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэг байгаа аж.

Дашрамд дуулгахад, нийслэлийн Засаг даргын хөгжлийн корпораци гэрээний дагуу БНХАУ-д угсарсан, АНУ болон Германы хамтарсан үйлдвэрийн 10 автобусыг оны өмнө оруулж ирсэн бөгөөд уг автобус Монголын стандартад нийцэж байгаа эсэхийг одоогоор туршиж байна. Тодруулбал, хүйтэнд гадаа хонуулж, цэнэглэж, тос, тослох материал нь Монголд нийцэж байгаа эсэхийг туршжээ.

Түүнчлэн үйлдвэрлэгч тал энэ автобусанд найман жилийн баталгаа өгч байгаа бөгөөд батарей буюу цэнэглэгчид нь 30 жилийн баталгаа өгч байгаа ажээ.

Сонирхуулахад, хүйтэнд хүчин чадал нь 50 хувь, дулааны улиралд 100 хувь ажиллаж байгаа юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 16:36

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?