ЖҮЖИГЧИН Г.АНАНД СОГТУУГААР ОСОЛ ХИЙЖ, ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 16:28

Сэтгүүлчийн үг

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Их Монголын гудамжинд "Мерседес Бенз Жи-500" маркийн автомашин "Тоёота Премио" загварын автомашинтай мөргөлдөж нэг хүний амь хохирсон хэрэг 2020.01.16-ны өглөө 05:30 цаг орчимд гарчээ.

Эх сурвалжийн өгүүлснээр бусдын амь насыг дайрч хөнөөсөн УБС 0858 дугаартай "Мерседэс Бенз Жи-500" машиныг жүжигчин Г.Ананд жолоодож явсан агаад энэ талаар  цагдаагийн байгууллагаас тодруулахад "Үнэн. Согтуугаар жолоодож явсан. Гэхдээ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа тул согтолтын хэмжээ хэр байсан талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Талийгаач нь уул уурхайн инженер мэргэжилтэй нэгэн байсан бөгөөд өнөөдөр  хөдөөлүүлжээ.

Сэжигтэн Г.Анандын тухайд, 1994.05.11-нд төрсөн. Монгол Улсын их сургуулийн харьяа “Байгаль эх” лицей сургууль / 2011 он /, Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн нэгэн. Тэрбээр,Би ямар нэгэн илүү дутуу зангүй хүнийг л сайн эр хүн гэж боддог. Бусдыг ямар ч явсан бай зангаа хувиргадаггүй, эрүүл, согтуудаа нэг зангаараа, зүгээр суулгүй зүтгэж, хөдөлмөрлөж яваа эр хүн бол жинхэнэ эр хүн. Би өөрөө ч тийм байхыг хичээж явдаг.” хэмээн ярилцага өгч байсан нь саяхан. Гэвч архи хэтрүүлэн хэрэглэж эл харамсалтай хэргийг үйлджээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 16:28

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?