З.БАЯНСЭЛЭНГЭ НАРЫГ ЛХАГВА ГАРИГТ ШҮҮНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 12:16

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны 09.00 цагт товлогджээ.  Тэднийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж байгаа юм.

Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа билээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-20 12:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?