К.НОМИНЖИН УУЧЛАЛ ХҮСЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 15:47

Сэтгүүлчийн үг

Дуучин К.Номинжин “PETA Asia” байгууллагын бэлтгэсэн Монгол малчдын ямаа самнан, ноолуур бэлтгэж буй дүрс бичлэгийн тайлбарыг уншиж, “Ноолууран эдлэлээс татгалзъя” гэсэн утгатай байр суурийг илэрхийлсэн нь цахим орчинд шүүмжлэл хүлээсэн. Үүний хариуд Монголын ноос ноолуурын холбооноос Монгол ноолуурын нэр хүндэд халдлаа гэсэн утгатай мэдэгдэл гаргасан.

Харин дуучин К.Номинжин өөрийн Твиттер хуудсанд өөрийгөө веган хоолтон, амьтны эрхийн төлөө тэмцэгч гэдгээ илэрхийлээд буруу ойлголт төрүүлсэндээ уучлал хүссэн байна. Тэрбээр, “Би Монголд ноолуурын ямааг хэрхэн тарчлан зовоож буй тухайд сэтгэл шаналдаг. Миний хувьд цагаан хоолтон бөгөөд цаашид хооллохын тулд хувцас өмсөхийн тулд амьтны амь таслах тэднийг зовоохын эсрэг тэмцэх болно. Ингэхдээ сая Монголын уламжлалт МАА-г буруу ойлгуулсан бол уучлал хүсье” гэж жиргэжээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 15:47

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?