БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ, УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖСЭН 487 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 13:12

Сэтгүүлчийн үг

Аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газрын дарга нартай хийх уулзалт болж байна. Уулзалтанд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, Дэд захирал М.Ибрай, Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд болон бусад албаныхан оролцож байна.
Үйл ажиллагааныхаа үр дүнгээр Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар бусдыгаа тэргүүлжээ.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрууд өнгөрсөн оны ажлаа дүгнүүлж, ирэх жилийнхээ ажлыг төлөвлөж байна. Тодруулбал, Барилгын хөгжлийн төв нь 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд Засгийн газрын тогтоолоор захиалагчийн техникийн хяналтыг явуулдаг. Тэгвэл  Барилгын хөгжлийн төвөөс 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 21 аймаг, нийслэл хотын хэмжээнд хэрэгжсэн 487 төсөл арга хэмжээнд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлжээ. Үүнээс БХБЯ-ны захиалгаар 134, БСШУСЯ-ны захиалгаар 268 , ЭМЯ-ны захиалгаар 67, бусад яамд, агентлагуудын захиалгаар 18 барилга байгууламжид хяналт тавьж үүнээс 200 гаруй барилга байгууламжийн ажлыг бүрэн дуусган байнгын ашиглалтад оруулсан аж. Эдгээр төсөл арга хэмжээний 65.7хувь  аймаг орон нутагт, 34.3 хувь нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжжээ. Түүнчлэн барилга бүтээн байгуулалтын ажлын үндэс суурь болсон зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын хүрээнд 2348 зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулсан байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-17 13:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?