М.АРИУНТУЛГА: Л.НАРАНБААТАР БОЛ АДГИЙН ШААР, УЛАЙРСАН ЛУЙВАРЧИН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 15:26

Сэтгүүлчийн үг

Эдийн засагч Л.Наранбаатарт залилуулсан гэх иргэн М.Ариунтулга сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр болсон. 14 цагийн орчим захирамж гарч, Эдийн засагч Л.Наранбаатарыг гэм буруутайд тооцон ял оноосон. Миний бие гадаад улсад суралцаж эх орондоо ирээд 10 гаруй жил болж байна. Үүнээс есөн жилийн хугацаанд Л.Наранбаатар гэдэг хүнд залилуулж, дээрэмдүүллээ. Нэг үгээр есөн жил энэ хүний араас хөөцөлдөж, таван жил хуулийн байгууллага нь энэ хэргийг шалгалаа. Өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргалаа. Хамгийн инээдтэй нь таван жилийн турш намайг доромжилж, залилчихаад тэр хүний авсан ял нь 20 сая төгрөгийн торгуулийн ял байсан юм. Надад өгөх ёстой 884 сая төгрөгийг банкинд хадгалуулж, таван жилийн турш ердөө хүүг нь авахад 400 гаруй сая төгрөг болж байгаа юм. Түүний 20-хон сая төгрөгөөр шүүх ял оногдууллаа. Шүүх гэдэг завхарчихсан юм байна. Шударга бусын хонгилын шүүхээр нь би олон удаа орлоо. Залилан хийсэн Л.Наранбаатартай Эрүүгийн болон Иргэний шүүхээр 3-4 удаа орж байна. Асар их мөнгөний эрх мэдэлд хүрчихсэн, хуулийн байгууллагыг худалдаад авчихсан ийм хүмүүст хонгил гэж байхгүй. Л.Наранбаатарын залилангийн хэргийг таван жил шалгачихаад өгсөн ял нь 20 сая төгрөг.

Шүүгч "Та энэ хүний хохирлыг барагдуулах уу?" гэж асуухад шууд "Өгөхгүй" гэсэн. 20 сая төгрөгийн ялыг их гоё тайлбарласан. “20 сая төгрөгөө тодорхой хугацаанд улсдаа хувааж өгөөрэй. Та нийгэмд аюул учруулах хэмжээний хүн биш учир 20 сая төгрөгийн торгуулийн ял өгч байна” гэсэн. Шүүх бол үнэхээр сүйрчихсэн газар юм байна” гэлээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Л.Наранбаатарыг хорьсон талаарх мэдээлэл цацагдсан нь ор үндэсгүй, худал. Л.Наранбаатар өчигдөр 14.30 цагийн үед өөрийн жиргээндээ "Шударга бусын хонгилоор орох боллоо" хэмээн өөрийгөө гэм буруугүй байтал хоригдсон мэтээр мэдээлсэн. Гэтэл тэр хүнийг хориогүй, намайг хохироосон хэмээн шүүх дүгнэж 20 сая төгрөгөөр торгосон шүү дээ. Миний хохирлыг барагдуулж өгөөч гэж хэлснийхээ төлөө таван жилийн турш хууль хяналтын бүх байгууллагаар явж, өөрөө ч шалгуулсан. Мөнгөтэй хүн бүгдийг авчихсан байдаг юм байна. Хууль, хяналтын байгууллага гэж нэрлэгддэг нэгээс бусад бүх байгууллагаар дамжлаа. Одоо би дахиж чимээгүй суухгүй.” гэж мэдэгдлээ.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 15:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?