ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ХҮҮХЭД ИВЭЭХ ХӨТӨЛБӨРТ НЭГДЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 11:57

Сэтгүүлчийн үг

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хамт олон “Дэлхийн зөн – Монгол” ОУБ-аас хэрэгжүүлж буй  “Өвөрхангайчууд Өвөрхангайчууддаа” хүүхэд ивээх хөтөлбөрт нэгдлээ.

Тус хөтөлбөрийг Өвөрхангай аймагт өнгөрөгч оны 9 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд хэн ч сайн дураар хамрагдаж болохоороо онцлог юм. Тодруулбал, ивээн тэтгэгч бүр сард 25 мянган төгрөгийн хандив өгч, түүгээр  эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа 400 гаруй хүүхдийг ирээдүйдээ итгэлтэй, оюунлаг, баялаг бүтээгч иргэн хүн болоход нь бүх талаар тусалж, дэмжиж, хөгжүүлж ажиллах зорилготой аж.

Хөтөлбөрийг санаачлагч нэгжээс төр, төрийн бус байгууллагад үйл ажиллагаагаа сурталчилж, ивээн тэтгэгчдийг 146-д хүргээд байна. Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас 22 хүн хөтөлбөрт нэгдэж, хүүхдийн сайн сайхны төлөө орлогоосоо сар бүр хандивлаж байхаар боллоо.

 


Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-16 11:57

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?