ЗАСГИЙН ГАЗАР Б.ЧИНБАТЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 10 САЯ ТӨГРӨГ “НЭМЭРЛЭХЭЭР” БОЛЛОО

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-15 12:20

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж, 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор боллоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж, 5 сая төгрөг олгохоор болсон байна. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээнд нийт 140 сая төгрөг шаардлагатай бөгөөд санхүүгийн бэрхшээлээс үүдэн эмчилгээ зогсох эрсдэлтэй байгаа билээ.

Дашрамд дуулгахад, ӨМӨЗО-ы хөгжмийн зохиолч Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин Үндэс нутагтаа хандивын аян өрнүүлж, 45 сая гаруй төгрөг цуглуулснаа хүлээлгэн өгсөн. Мөн ирэх сарын 1-нд “Niciton & Friends”, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид "Аравт" хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-15 12:20

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?