БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 09:48

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн зүүн бүсэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах талаар сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. Үйлдвэрийг Баянзүрх дүүрэгт барих бөгөөд барилга байгууламж, дэд бүтэц, машин механизм, тоног төхөөрөмж зэрэгт шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм байна. Найман шугамтай энэ үйлдвэр сард 52.8 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх агаад барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхэлж, эхний ээлжийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үйлдвэр наймдугаар сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд ондоо багтаан 303 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-13 09:48

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?