АХМАДУУД ЖАГСАНА

Нийтлэсэн: Sonin 2020-01-10 09:12

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр ШИНЭ нам, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд болон бага зээлтэй, зээл аваагүй ахмадууд, тэдгээрийн үр хүүхдүүд жагсаал зохион байгуулна. Жагсаалыг 11 цаг 40 минутад хийхээр товлоод байгаа билээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, “Хамгийн харамсалтай нь юу вэ гэхээр хэн ч баярлахгүй байна. Зээл хаагдаж байгаа гээд ахмадуудад нэг ч төгрөг нэмэгдэж очихгүй. Зээл аваагүй ахмадуудад нэг ч төгрөг очихгүй. Нөгөө талд нь 900 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гарчихсан байдаг. Энэ мөнгийг тэр банкууд нь шилжүүлээд авна. Энэ маш эргэлзээтэй зүйл болно. Ажлын хэсэгт тавьсан хоёр саналын нэгэн дээр нь санал нэгдээд байгаа. Дээрээс нь зээл авах эрхийг нь, Үндсэн хуулийн эрхийг нь бүр мөсөн хаах гэж байсныг нь тодорхой хязгаарлалттай нээхийг хүсэж байсан. Хоёрдугаарт, мөнгөний хэмжээний асуудал. Монгол улсын ахмадууд хоёр хуваагдчихлаа. Зээл авсан ухаантай ахмадууд, зээл аваагүй ухаан муутай ахмадууд. Бие биенээ ингэж харж байна. Өнөөдөр Монголын төр ахмадуудаа шууд хоёр ангилж болохгүй.” хэмээн мэдэгдсэн.

 



Нийтлэсэн: Sonin 2020-01-10 09:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?