ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖУУД...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-07 11:01

Сэтгүүлчийн үг

Олон хүүхэд төрүүлсэн эх, газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд, урлагийн, төмөр замын, цэрэгжүүлсэн, хамгаалалтын зэрэг өндөр насны тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцлүүд байна. Ийм нөхцлөөр тэтгэвэр тогтоолгож байгаа даатгуулагч нар 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг. Өөрөөр хэлбэл ердийн нөхцлөөр эмэгтэй даатгуулагч 55 настай тогтоолгож байхад дөрөв буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх болон хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан эмэгтэй 50 насандаа, халуун, хортой нөхцөлд ажилласан бол 45 насандаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох боломжтой. Энэ нь ердийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс 60-120 сарын өмнө тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг юм. Эрэгтэй даатгуулагчийн хувьд мөн олон төрлийн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэврийг 5-10 жилийн өмнө тогтоолгоно.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-07 11:01

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?