СУРАГЧДЫН АМРАЛТЫГ ДОЛОО ХОНОГООР СУНГАЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-06 17:11

Сэтгүүлчийн үг

Томуу, томуу төст өвчний дэгдэlт их байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах хүсэлтийг ЭМЯ-наас БСШУСЯ-нд хүргүүлсэн. Гэвч БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай.

Одоогоор 10 хувьтай байна. Мөн өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн байхад сурагчид амраагүй байсан. Энэ нь амралтын хугацааг уртасгасантай холбоотой. Энэ мэт хүндрэл гардаг учир сурагчдын хичээллэх хугацааг тогтвортой байлгахыг зорьж байгаа. Тиймээс сурагчдын амралтыг сунгахгүй” гэх байр суурийг илэрхийлж байсан.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн  нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд орохоор болж байгаа юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-06 17:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?