ЗЭЭЛДЭГЧДИЙН ХОЛБООНЫ МЭДЭГДЭЛ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-03 09:26

Сэтгүүлчийн үг

Ерөнхийлөгч он солигдох мөчид тэтгэврийн зээл тэглэнэ гэх мэдээг дуулгасан. Үүнийг эсэргүүцэх хэсэг нэлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Зээлдэгчийн холбооноос мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Монголын төр ядарч туйлдсан хэдэн настнуудаа яагаад нэг удаа харж үзэж болдоггүй юм бэ. МАНАНгийн хоол болчихсон байсан Салхитын ордоо эргүүлж авч чадсан Монголын төр тухайн ордоо эргэлтэд оруулах замаар нөхнө гэдгээ ч хэллээ.  Гэхдээ бодоод үзээрэй. Боломжтой хүн хүүтэй мөнгө зээлэхгүй нь ойлгомжтой шүү гэдгийг!. Тийм болохоор энэ асуудалд талцахгүйгээр нухацтай хандацгаая. Төр нь ахмадууддаа бүгдэд нь биш ч нэгээхэн хэсэгт нь ивээл үзүүлсэнд нь бид бухимдаж болохгүй. 

Ахмадууд тэр мөнгөө гудсандаа аваачаад нуучихгүй, оффшорт аваачаад хийчихгүй. Эдийн засагт шууд орох мөнгө гэсэн үг. Үр дүнд нь зогсонги байдалд орсон эдийн засагт эргэлтэд орно. Тодорхой тооны иргэд өрийн дарамтаас гарна. Харин тэтгэврийн зээл олгох нэрээр мөнгө хүүлэгч банкуудын олдог ашиг нь л буурах байх.

Утаанд 164,1 тэрбум төгрөг, 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан. Үр дүн гараагүй. Капиталд байсан улсын 240 тэрбум алга болсон. Хайгаагүй. ЖДҮ гээд цөлмөсөн. Хариуцлага байхгүй. Хулгай л эдийн засгийн алуурчин байх!!! Хөгшдөөс юунд хэдэн төг харамлаад байгаа юм. Газрын доорх баялгаасаа хүртэг дээ ганц удаа ч гэсэн.

Төр өвгөдөө нэг харахад яах вэ дээ үүнд уурсаад байгаа хүмүүсээ эргэн тойрноо нэг хараарай

Эмээ аваад ууж ч чадахгүй үхэл амьдралын зааг дээр байгаа олон настнууд хамрагдаж байгаа шүү Монголчууд минь. Тэгээд ч Монголчууд бид чинь тийм олон жил тэтгэвэр авч чадахгүй цаг бусаар үхэж үрэгдсээр байгаа. Үхэхдээ ядаж үлдсэн хэддээ өр үлдээчихгүй юмсан гээд өдөр хоногоо өнгөрөөж байгаа буурлууд маань ч яг үнэндээ олон байгаа. 30 жил энэ бохир нийгмийн золиос болсон настнууд минь нэг удаа ч гэсэн төрийнхөө хайр хишгийг хүртээсэй билээ л гэж бодож байна. Тэртэй тэргүй хийсэн, хөдөлмөрлөсөн шигээ тэтгэврээ олон жил авдаг нь цөөхөн шүү дээ.

Тэглэж байгаа нь сайшаалтай харин Салхитын мѳнгѳний ордоос биш ЖДҮ болон оффшороос орж ирсэн мѳнгѳнѳѳс шийдсэн бол илүү шударга байх байлаа. Гэхдээ ганц удаа биш цаашид ч тэтгэврийн зээлийн хүү 0,б хувь ёстой. үүний тѳлѳѳ Зээлдэгчдийн холбоо зогсохгүй явна... 

Үнэндээ бол МАНАНгийн нэг хулгайчийн авгай, хүүхдүүдийнх нь дансанд байдаг л мөнгө шүү дээ. Үүн дээр талцаж байхын оронд,  олигархуудаас алдсан бүхнээ эргүүлж авцгаая. Тэнд харин та нарын төсөөлж ч чадахааргүй асар их мөнгө байгаа. Тэрийгээ л эргүүлж авах хэрэгтэй. 

Харин хэл ам, дагуулахыг мэдсэн ч зоригтой шийдвэр гаргаж нэг удаа ч болов туйлдсан ард түмнийхээ нэгээхэн хэсэгт нь ч болтугай туслалцаа үзүүлж чадсан ҮАБЗ-ийн гурван гишүүндээ баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ энэ нь зөвлөмж гаргасан болохоос яг шийдэгдсэн асуудал биш шүү нөхөд өө! Эцсийн шийдвэрийг УИХ гаргана!

Мөн зээл аваагүй настангууд минь та бүхэн ойлгохыг хичээгээрэй. Иймэрхүү шийдвэр гаргахад араасаа заавал гомдол шүүмжлэл дагуулдаг, зарим хэсгийг нь орхигдуулдаг гэдгийг бид бүхэн ойлгох хэрэгтэй байх. Бүх юмыг тэгшлэх боломж одоогоор манай улсад байхгүйг бид бүгд мэдэж байгаа. Дараа дараагийн удаа дэмжлэг авч амжаагүй үлдсэн тэтгэвэрийхэндээ бас давуу байдал олгох байлгүй дээ гэж бодож байна. 

Энэ бол эхний л дэмжлэг. Тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ах эгч нар, өвөө эмээ нар маань та бүхэн хамгийн гол нь үндэснийхээ үйлдвэрлэлийг л дэмжихийг хичээгээрэй. Тэгж чадвал эргүүлээд эх орондоо хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг шүү.

Одоо бид төрд байгаа МАНАНг арилгаж чадвал энэ битгий хэл олон олон дэмжлэгийг Монголын төр ард түмэндээ үзүүлж л таарна. Эх орон минь удахгүй баян болно оо. Одоо бүгдээрээ МАНАН бүлэглэлтэй л тэмцье, баялагтаа эзэн Монголчууд болцгооё" гэжээ.

Дашрамд сонирхуулахад, Зээлдэгчдийн холбоо ТББ нь  2016 онд байгуулагдсан. Зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага байгаагүй учраас зээлэнд дарлуулж ядарч зүдэрч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор байгуулсан гэжтус холбооны тэргүүн Ц.Солонго тодотгодог билээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2020-01-03 09:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    zochin [112.72.2.xxx]

    Монгол улс хүмүүнлэгийн үнэгүй тусламжын газар биш дээ. Ингэж сэтгэл хөдлөлөөр уршигтай ажил хийж явдагаа больмоор юм. Салхитын мөнгөний орд бүх ард түмний өмч өөрийнхөө баянгол зочид буудлаа зараад тарааж байгаа биш. Хаан банкыг бас үнэгүй залгих арга

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?