ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДАРЫН ШИНЭЖИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРАГДААРАЙ

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Монгол улсын иргэд

-улаан хоолой,

-ходоод,

-хөхний,

-уушиг,

-элэг,

-умайн хүзүү,

-бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм. Нийт хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан бөгөөд та өөрт тохирох шинжилгээг өгөхөө мартуузай.
40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
• 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
• 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

• 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдах бүрэн боломжтой болж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?