ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛАХАД ТААГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-27 08:35

Сэтгүүлчийн үг

2019.12.27, БААСАН ГАРИГ /БИЛГИЙН ТООЛЛЫН 1/

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.12.27, Баасан гариг

  • Наран ургах шингэх: 8.41-17.05

  • Үс засуулбал: Нас ахар болно

  • Барилдлага: Идэр

  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-27 08:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?