Р.БУЛГАМАА ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧААР ШАЛГАРЛАА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-26 15:26

Сэтгүүлчийн үг

Монголын Хуульчдын холбооноос оны шилдэг хуульчдыг шалгаруулдаг уламжлалтай. 

Энэ жил энэхүү шагналыг нийгэмд шуугиан тарьсан хүний эрх тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хэргүүд дээр амжилттай мөн үнэ төлбөргүйгээр ажилласан хуульч Р.Булгамаад гардуулжээ. Тэрбээр хуульчийнхаа нийтэд тустай ажлын хүрээнд Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Арбитрын тухай хуулийн хүрээнд лекц унших, хууль сурталчилан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр олон мянган иргэдэд хүрч ажилласан байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-26 15:26

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?