ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-26 08:31

Сэтгүүлчийн үг

2019.12.26, ПҮРЭВ ГАРИГ /БИЛГИЙН ТООЛЛЫН 30/

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.12.26, Пүрэв гариг

  • Наран ургах шингэх: 8.41-17.04

  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

  • Барилдлага: Үл зохилдох

  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-26 08:31

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?