НИЙСЛЭЛД ХОНОГТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 100-150 ДУУДЛАГА ИРДЭГ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-25 10:23

Сэтгүүлчийн үг

2019 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэл хотод гэр бүлийн хүчирхийллийн 520 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. Энэ нь өнгөрсөн оноос хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэл хотод хоногтоо 100-150 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байна гэх мэдээлэл байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бусад хэргийг бодвол нуугдмал үйлдэгдэж байдаг бөгөөд нийт дуудлага мэдээллийн 30-40 хувийг хөршүүд нь өгдөг аж.

Дашрамд дуулгахад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг агаад өнгөрсөн жил 1000-1500 хүнд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэжээ. Харин энэ жилийн хувьд 3900 болж тоо нь нэмэгджээ. Түүнчлэн хүчирхийлэгч үйлдэгчээр тогтоогдож, шүүхийн шийдвэрээр баривчлагдсан тохиолдол зан үйлийн албан сургалтад суух ёстой байдаг юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-25 10:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?