МӨНГӨ УГААСАН ЭЛЧИН САЙДЫН НЭР “ТОДОРЛОО”

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 17:06

Сэтгүүлчийн үг

Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээлэл бий. Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байхад нь илрүүлж, хилийн хориг тавиад байгаа билээ. Тэгвэл оффшор бүсэд мөнгө угаасан дипломатчийн нэр ил боллоо.  АТГ-аас визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг холбогдуулан шалгаж эхэлжээ.

Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Авирмэдийн Баттөр нь 2012-2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, дипломат албанд 16 жил ажилласан нэгэн. Хоёр жил хагасын өмнө Франц улсад суух элчин сайдаар томилогдсон бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм байна. Тэрбээр 1965 онд Ховд аймагт төрсөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Шинэ Зеландад Викторийн их сургууль, Бельгийн Вант улсад Европын стратеги, Олон улсын харилцааны төвийг төгссөн. Хөгжлийн ухааны магистр цолтой нэгэн.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 17:06

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?