“ЭРДЭНЭТ”-ИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭН БАТЛАН ДААЛТАНД ГАРЧЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 16:05

Сэтгүүлчийн үг

АТГ-ын Мөрдөн байцаах албаны байцаагчид өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг дайчлан баривчилсан. Улмаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 30 хоногийн турш цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг шийдвэрээ дахин нэг сараар сунгаад байсан юм.

Гэвч Ц.Даваацэрэн нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсоноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулан удаа дараа гаргажээ. Уг хүсэлтийг нь долоо хоногийн өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн, Ц.Даваацэрэнг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарган сулласан байна гэж эх сурвалж мэдээллээ.

Эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр”-ээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, ТЕГ-аас шалгаж байгаа билээ. Хэрэгт холбогдуулан тухайн үеийн төрийн өндөрлөгүүдийг нэг, Засгийн газрын гол яамны сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гадаад улс дахь худалдан авалт хариуцсан ажилтнууд, өөр бусад албан тушаал хашиж байсан эрхмүүдийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 31-нд “Эрдэнэт”-ийн захирал асан Ц.Даваацэрэн болон “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал Отгонбаатар  нарыг баривчилж хорих 461 дүгээр ангид цагдан хориод байсан юм.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 16:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?