ӨНӨӨДӨР “ЧУЛУУНЫ ХЭЭ-3" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 08:53

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав гуайн цуглуулгын “Чулууны хээ-3” үзэсгэлэн 2019 оны 12 дугаар сарын 24-нд буюу өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.  Байгаль эхээс илүү туурвигч үгүй гэдэг билээ. Хүн төрөлхтний агуу их туурвилуудыг бүтээсэн суутнууд байгалиас л суралцаж, эх ундаргаа авсан байдаг. Судлаач Г.Гонгоржав гуай сүүлийн жилүүдэд байгаль эхийн туурвилуудыг язгуур эхээр нь олж нээж, түүнээ үзэгч, сонирхогч олонтойгоо хуваалцаж байгаа билээ.

Тэрбээр үүний өмнө “Чулууны хээ”, “Чулуу зурж байна”, “Чулуу бичиж байна”, "Өеөдсөн хусны дуулал" гэх мэт сонирхолтой үзэсгэлэн дэлгэж байсан юм байна.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 08:53

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?