ТҮЛШ ХҮРГЭХ БОЛОМЖГҮЙ 25 ӨНДӨРЛӨГ ЦЭГТ ТҮГЭЭЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 08:34

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Онцгой комиссын даргын “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу түүхий нүүрсний хяналт, сайжруулсан шахмал түлшний нөөц, борлуулалт, сайн картын хэрэглээнд нийслэлийн Цагдаа удирдах газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газрын нийт 24 албан хаагч зургаан техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр 11:00 цагаас 24:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлээр хяналт, шалгалт хийж ажиллаж байна. Түүнчлэн түлш хүргэх боломжгүй 25 өндөрлөг цэгт Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 27 (ЗИЛ-131) автомашинаар өдөр бүр түгээлт хийж эхэллээ. Мөн түүхий нүүрсний хяналт шалгалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас илрүүлэн хурааж, битүүмжилсэн нүүрсийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид борлуулж, иргэдэд үнэ өртгийг олгох ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ажлуулсан ажлын хэсэг дүүрэг тус бүрт зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 100 гаруй тонн түүхий нүүрсийг худалдан авчээ.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-24 08:34

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?