ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГАР УТАСНААСАА...

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-23 09:29

Сэтгүүлчийн үг

Төрийн үйлчилгээний хураамжийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой болсноор иргэд банкинд дугаарлах шаардлагагүй болсон. Одоо тэгвэл иргэд И-баримт аппликэйшнээр татварын буцаан олголтоо авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах, авто тээврийн хэрэгслийн татвар төлөх, улсын бүртгэлийн лавлагаа авах зэрэг одоогоор төрийн 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа авах боломж бүрджээ. Цаашлаад төрийн бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болох энэхүү ажлыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм байна.

Тодруулбал, дээрх үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авахын тулд иргэд өөрийн утсан дээрх И-баримт аппликэйшн руу нэвтрэн “Төрийн үйлчилгээ” цэсийг сонгон хүссэн үйлчилгээгээ идэвхжүүлнэ. Үүний дараагаар харилцагч төлбөр төлөх арилжааны банкаа сонгон тухайн банкны интернэт банкаар, эсвэл Social Pay зэрэг дижитал хэтэвчний тусламжтайгаар үйлчилгээний хураамжаа  төлөхөд л хангалттай хэмээн эх сурвалж тодотголоо.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-23 09:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?