Х.БАТТУЛГА:ХҮҮХЭД БҮР МОНГОЛЫН БАЯЛАГ!"

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-19 11:07

Сэтгүүлчийн үг

Жил бүр 50 орчим хүүхэд 18 нас хүрч асрамжийн төвөөс гарч байна. Эцэг эхийн хайр халамж үзээгүй, асрамжийн төвдөө насанд хүрсэн тэднийг нийгмийн эмзэг бүлэг давхрагад шилжүүлэхгүйн тулд төр шууд анхааралдаа авах ёстой гэж МУ-ын Ерөнхийлөгч үзэж, өөрийн санаачлагаар энэ жил төгссөн 12 хүүхдийг ажил амьдралын гараанд нь залгуулж байна. Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж 12 хүүхдийн энэ жилийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд шаардлагатай 60 гаруй сая төгрөгийг Улаанбаатар төмөр замын удирдлага шийдвэрлэж байгаа бөгөөд цаашдаа ч жил бүрийн төгсөгчдөөс ҮБХИС, ХСИС, УБТЗ-ын дээд сургууль, түүний харъяа МСҮТ-д мэргэжил эзэмшихээр ЭЕШ өгч тэнцсэн оюутнуудын бүхий л зардлыг дааж, ажлын байраар хангах үүргийг УБТЗ болон хууль хүчний байгууллагууд хүлээж байхаар болж өнөөдөр “Хүүхэд бүр Монголын баялаг” ёслол арга хэмжээн дээр зарлан санамж бичигт гарын үсэг зурлаа.
Улаанбаатар төмөр замын хамт олны энэхүү гэгээн ажлыг үргэлжлүүлэхийг төр, хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриалахын сацуу МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил-хамгааллын жил” болгон зарласны дагуу Засгийн газарт чиглэл болгосон олон талт ажлуудыг хэрэгжүүлж эрчимжүүлэхийг Ерөнхийлөгч ЗГ-т санууллаа.
Ерөнхийлөгчийнхөө санаачилга, дэмжлэгээр ажил амьдралын гараагаа эхлүүлж байгаа хүүхдүүд Ерөнхийлөгчдөө талархлаа илэрхийлж, эх орондоо хэрэгтэй сайн хүн болохоо амлалаа.
Манай улсад 3000 гаруй бүтэн өнчин, 33 мянга гаруй хагас өнчин хүүхэд бүртгэгдсэний 1057 нь 31 асрамжийн газар амьдарч байна. Тэндээс гарч байгаа иргэдийг аль нэг шашны байгууллага биш, гэмт хэргийн ертөнц биш, тодорхойгүй бүүдгэр ирээдүй биш шууд төр нь тосч авах ёстой, тэд бол Монголын баялаг гэж МУ-ын Ерөнхийлөгч үзэж:
1. Асрамж халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдээс ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдын их, дээд сургуулийн төлбөрийг 100 хүртэл хувиар хөнгөлөх
2. Тэднийг эхний ээлжинд дотуур байранд хамруулах
3. Эдгээр төвүүдийг төгсөж байгаа хүүхдүүдийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах
4. Дээрх төвүүдэд “Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг болох
5. Тэдгээр төвүүдэд ажиллаж байгаа ажилтан, нийгмийн ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэмцэх урамшуулал олгох
6. Төгсөгч хүүхдүүдийг ажилд зуучилж, бие даан амьдрахад нь бодтой дэмжлэг үзүүлэх
7. 18 нас хүрсэн асрамжийн хүүхдүүдийг ажилд авах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг бизнесийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалах
8. Асрамж, халамжийн төвүүд дэргэдээ “Залуучуудын төв”-ийг байгуулж бодлогоор дэмжих, хүүхэд залуусыг бие даан амьдрахад нь туслах бодтой санаачлагуудыг дэвшүүллээ.

"ХҮҮХЭД БҮР-МОНГОЛЫН БАЯЛАГ!"
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-19 11:07

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?