ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 10:35

Сэтгүүлчийн үг

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр буюу  2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас улсын дөрвөн эмнэлэгт зохион байгуулж байна.

Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохиогдож байгаа эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг сурталчлан  таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна. Түүнчлэн дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллаж байгаа тул иргэд Та бүхэн  эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм байна шүү.



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 10:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?