ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 10:09

Сэтгүүлчийн үг

2019.12.12. ПҮРЭВ ГАРИГ /БИЛГИЙН ТООЛЛЫН 15/

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.12.12, Пүрэв гариг
  • Наран ургах шингэх: 8.31-17.00
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-12 10:09

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?