ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖЭЭ ТӨЛӨӨГҮЙ ЭЦЭГ, ЭХИЙГ ЭРЭН СУРВАЛЖ ЭХЭЛЖЭЭ

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 11:19

Сэтгүүлчийн үг

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй эцэг, эхийн нэрсийг зарлажээ.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь оршин суугаа хаяг дээрээ байдаггүй учраас жил зургаан сарын өмнөөс эрэн сурвалжлагдаж эхэлсэн аж. Эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрийг зарласан бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэлээ.

Дашрамд тэмдэглэхэд,  2018 оны байдлаар улсын хэмжээнд 91,503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72,000 гаруй нь эмэгтэйчүүд байна гэх тооцоо байдаг юм байна.

 

 

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-11 11:19

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?