ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР

Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-10 10:21

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр Олон Улсын Хүний Эрхийн Өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1950 оноос тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 

1948 оны энэ өдөр  Парис хотын Шайо ордонд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүний эрхийн бүх нийтийн тунхаглал баталж, энэ нь  хүний иргэний, улс төрийн, эдийн зсаг, нийгмийн болон соёлын эрхийг анх удаа олон улсын хууль зүйн статустай болгосон билээ. Тунхаглал нь  Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Дүрвэгсдийн статусын тухай конвенц зэрэг европын хийгээд олон улсын хамтын ажиллагааны  бусад суурь баримт бичиг гаргах үндэс болсон юм.

Тэгвэл өнөөдөр тохиож буй Олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтэд “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна.

Манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Сонирхуулахад, хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдал хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр хоёр мянга гаруй иргэн, ТББ, байгууллага ажиллаж байгаа тоо бий. Мөн өнөөдөр Монголын Хүний эрхийн форум болон Монголын Хүний эрхий үндэсний комисс хамтран “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” өдөрлөгийг УДБЭТ-т зохион байгууулнах бөгөөд Польш улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "Польш дахь ардчиллын өөрчлөлтүүд 1989-2019" сэдвээр илтгэл тавих юм байна.

 



Нийтлэсэн: DAILYNEWS.MN 2019-12-10 10:21

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?